来源:GOGO新闻网:https://gogo.mn/r/6me4l
作者:B.Nomin
2020-08-27
Энэ жил Судар бичгийн хүрээлэнгийн 90 жил болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 50 жилийн түүхэн ой давхцаж байгаа билээ.
Судар бичгийн хүрээлэнгийн 90 жил, Хэл зохиолын хүрээлэнгийн 50 жилийн ойг угтан тус хүрээлэнгийн хамт олон олон арга хэмжээ зохион байгуулжээ.
Тухайлбал, Өнгөрсөн 90 жилийн түүхийг харуулсан “Судар бичгийн сурвалжит хүрээлэн” баримтат кино, Монгол хэл бичиг судлалын нүүр царай болсон “Хэл зохиол судлал” цувралын шинэ ботийг нийтлүүлж олны хүртээл болгожээ. Мөн хүрээлэнгийн түүхийг тэрлэх бичих алс хэтийн зорилгоор “Хэл зохиолын хүрээлэн: Дурсамж тэмдэглэл” хэмээх дурсамжийн түүврийг анх удаа хэвлүүлсэн ба ШУА-ийн “Эрдэм” сонины нэгэн дугаарыг хүрээлэнгийнхээ ойд зориулан гаргасан байна.
Тус хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтэн зохиолчид өнгөрсөн 50 жилийн хугацаанд утга уран зохиол, хэл шинжлэл, эх бичиг судлал, ардын аман зохиолын чиглэлээр нийт 1000 гаруй ном гаргасан бөгөөд тэдгээрийн төлөөлөл болгон номуудаар хүүхдийн номын ордонд “1000 номын баяр” үзэсгэлэнг зохион байгуулсан байна.
Ойн арга хэмжээ баярын хурлаар үргэлжилж тус хүрээлэнтэй хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллага, судалгааны төвүүд, хувь эрдэмтэн судлаачид баяр хүргэсэн бөгөөд хамгийн чухал нь тус хүрээлэнгийн захирал, академич Д.Төмөртогоо хүрээлэнгийнхээ туулж ирсэн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн илтгэж цаашдын зорилго, зорилтоо тодорхойлсон юм.
Мөн ойн хүрээнд болсон өөр нэг томоохон ажлын нэг бол олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан байлаа. Хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг хийж, улмаар хурлаас зөвлөмж гаргасан юм.
Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн 90 жил, Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэнгийн 50 жилийн ойгоор тус хүрээлэнгийн хамт олны хийж бүтээсэн оюуны хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор доктор (Sc.D) профессор О.Адьяа, Шилдэг эрдэмтэн нарийн бичгийн дарга өргөмжлөлөөр доктор (Ph.D) Э.Пүрэвжав, Хөдөлмөрийн хүндэт медалиар ЭША Д.Наранцэцэг, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэгээр доктор (Ph.D) О.Самбуудорж, С.Мөнхсайхан, Т.Баясгалан, А.Алимаа, БСШУЯ-ы жуух бичгээр Г.Гэрэлмаа, Б.Мөнхбаяр, ШУА-ийн жуух бичгээр Б.Дайриймаа, Д.Түвшиндэлгэр, ШУА-ийн эрдэмтэн зохиолч өргөмжлөлөөр Д.Сумъяа, алтан гадас медалиар Г.Билгүүдэй нар тус тус шагнагдлаа.
Б.Номин
2024-11-20
2024-11-19
2024-11-18