4-р сарын 15-нд Бээжингийн Хэлний их сургуульд "Гадаад дотоодын кино урлагийн соёлын солилцоо, түүнийг дэлгэрүүлэх" асуудлаарх олон улсын II форум ба шинжлэх ухаан технологи, соёлын өвийг хамгаалах форум боллоо. Тус форумыг Бээжингийн хэлний их сургуулийн Хятадын соёлыг орчуулж түгээх судалгааны төв, Хятадын Шинжлэх ухаан технологийн соёлыг түгээх аж үйлдвэрийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, кино соёл урлагийн салбарын олон улсын төлөөлөл оролцжээ.
Тус форум Олон улсын киноны соёлыг түгээн дэлгэрүүлж, кино уран бүтээлийг түгээх, солилцох дүрэм журам, эрэлт хэрэгцээг судлан, хамтран кино бүтээх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх салбарын мэргэжилтэн, холбогдох байгууллагыг оролцуулж, иргэдийн сэтгэлийг холбон, соёл иргэншлээсээ харилцан суралцаж, олон улсын кино уран бүтээл, түүнийг орчуулж түгээх замаар кино урлагийн байгууллагууд хоорондоо туршлага солилцон, хамтран ажиллахыг дэмжих зорилготой юм.
Кино уран бүтээл, соёл урлагийн салбарын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи ба соёлын өвийг хамгаалах зэрэг асуудлаар гадаад дотоодын эрдэмтэн судлаачид санал бодлоо гүнзгий солилцлоо.
Монгол улсын Үндэсний олон нийтийн радио телевизийн удирдах зөвлөлийн дарга Б.Энхмандах форумд илтгэл тавьж, Монгол, Хятад хоёр орон кино уран бүтээл, ном хэвлэлийг орчуулах зэрэг талаарх хамтын ажиллагааны байдлаа танилцуулжээ.
Монгол улсын кино найруулагч Мягмар форумд хэлсэн үгэндээ: Монгол, Хятад хоёр орон кино уран бүтээлийн талаар хамтран ажиллах өргөн боломжтой юм гэжээ.
2024-09-27
2024-09-26
2024-09-25
2024-09-24