Өнөөдөр МУБИС-ийн Төв номын санд "БНХАУ-ын ном бичгийн уншлагын танхим" –ын нээлт боллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд соёлын солилцоогоор ном, сурах бичиг, эх сурвалжуудын хамт ийнхүү нэгэн шинэ уншлагын танхимтай болсон нь МУБИС-д суралцаж буй нийт оюутан, багш, судлаачдад Хятадын соёлын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ангийн оюутнууд хятад хэл дээр эх түүхийн түүхэн эх сурвалжууд болон өөрийн орны уран зохиол, бусад зохиол, бүтээлийг уншиж судлах олон давуу талыг бий болгох ач холбогдолтой үйл явдал болов. БНХАУ-ын ном бичгийн уншлагын танхим" хүлээн авах ёслолын арга хэмжээнд Өвөр Монголын Хэвлэлийн группын ерөнхий захирал Зэн Хань, Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооны дарга Журамт, Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооны орлогч дарга Чэнь Либао, Өвөр Монголын Утга урлагийн холбооны орчуулгын нийгэмлэгийн орлогч дарга Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид болон МУБИС-ийн дэд захирал профессор Д.Наранцэцэг, дэд профессор Х.Тамир, ЭШИА-ны дарга доктор Я.Шийлэгмаа, БоСС-ийн захирал дэд профессор Г.Цогзолмаа, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч МУАБ, профессор Ц.Өнөрбаян, НХУС-ийн Дорнодахины тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Ганчулуун, МУБИС-ийн Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, Номын санчид, уншигчдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.
2024-11-20
2024-11-19
2024-11-18