来源:CRI中国国际广播电台
作者:CRI中国国际广播电台
2019-11-06
10-р сарын 29-ний өдөр, “Монголын Хятад судлал болон Хятад, Монголын соёлын сонгодог бүтээлийг харилцан орчуулах” форум, "Азийн сонгодог бүтээлийг харилцан орчуулах төлөвлөгөө" эрдэм шинжилгээний хурал Бээжинд боллоо.
Хятад, Монголын хооронд сонгодог бүтээлийг харилцан орчуулах, түгээн дэлгэрүүлэхэд тус дөхөм үзүүлэх, орчуулгын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Азийн сонгодог зохиолын харилцан орчуулгын иж бүрэн хөгжлийг дэмжих зорилгоор Хятадын Соёлын орчуулга судалгааны сүлжээний санаачилгаар Монголын үндэсний телевиз, Монголын төв номын сан, Монголын зохиолчдын холбоо, Олон улсын хүүхдийн номын ассоциацын Монгол дахь салбар зэрэг байгууллага нэгж хамтран зохион байгуулсан энэхүү форум бол өнгөрөгч тавдугаар сард болсон Азийн соёл иргэншлийн чуулганы үеэр Ши Жиньпин даргын цохон тэмдэглэсэн "Дорнын болон хөрш улсуудтайгаа харилцан ойлголцлоо соёлоор дамжуулан гүнзгийрүүлэх” ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг байж, Хятад Монгол хоёр улсын соёлын солилцооны тайлан мэдээллийг нэгтгэн дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж шийдвэрлэх юм.
Хятадын Соёлын орчуулга судалгааны сүлжээний Монгол хэлний зөвлөл МҮОНТ-тэй 2016 оны 6-р сард хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш Хятадын 25 киног цэнхэр дэлгэцээр Монголын үзэгчдэд хүргэжээ. Мөн Монгол Улсын “Нэпко” хэвлэлийн газар Хятадын сонгодог зохиол бүтээлүүдээс бүрдсэн 10 номыг уншигчдынхаа гар дээр тавьсан байна.
Энэ удаагийн форумын үеэр Монголын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сонгодог зохиолыг эх хэлнээ орчуулан хэвлэх ажлуудыг амжилттай хийж байгаагаа дурдаад одоо Монголын соёл хийгээд утга зохиолын шилдэг бүтээлүүдийг орчуулан Хятадын зах зээлд гаргах, сурталчлах ажлыг хамтран хийх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Монгол хэлэн дэх зохиол бүтээлийг хятад хэлнээ орчуулж хөрвүүлэх ажилд мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгаа нь энэхүү ажлын үндсэн бэрхшээл бол, тус асуудлыг хоёр талын хүчин чармайлтаар хамтран шийдвэрлэх талаар санал нэгдсэн байна.
Сурвалжлагч Хүчитбаатар, Болор, Алтаннавч нар мэдээллээ
2024-11-20
2024-11-19
2024-11-18